Таны бизнесийн үйл ажиллагаанд тусгайлан тохирох шийдлүүдийг судлан хамгийн хямдаар эсвэл үнэ төлбөргүйгээр хэрхэн ашиглаж болох шийдлүүдийг санал болгохоос гадна суулгах, тохируулах, одоо байгаа системүүдтэй нь интеграц хийж автоматжуулах бүхий л процессыг чанарын өндөр түвшинд гардан гүйцэтгэж найдвартай ажиллагаа болон чанарын баталгаа гаргаж өгнө
Бид цөөн тооны хэрэглэгчтэй байгууллагуудад зориулан хамгийн хямд и-мэйл хайрцагны үйлчилгээг санал болгохоос гадна олон тооны хэрэглэгчтэй эсвэл их хэмжээгээр и-мэйл илгээх шаардлага гардаг бизнесүүдэд зориулан бие даасан, бусдаас үл хамаарах, бүрэн удирдлага бүхий мэйл серверийг үүсгэж өгөх үйлчилгээнүүдийг үзүүлж байна
дэлгэрэнгүйТанай байгуулагын үйл ажиллагааны нүүр царай болсон танилцуулга вэб сайтыг бид хамгийн богино хугацаанд хамгийн хямд үнээр хийж өгч өөрийн вэб сервер дээр байршуулж өгнө. Мөн та нэмэлт сонголтоор танилцуулга бэв сайт дээрээ Холбоо барих форм, цаг захиалгын систем, хэрэглэгчийн бүртгэл гэх мэт динамик боломжуудыг нэмэх бүрэн боломжтой
дэлгэрэнгүйХиймэл оюун ухаанд суурилсан ашиглах, хөгжүүлэхэд хялбар 100% бидний өөрсдөө хөгжүүлсэн ухаалаг чат бот нь таны бизнест харилцагчийн үйлчилгээний ажилтныг 90% орлож үнэт цаг хугацаа, эд хөрөнгийг тань хэмнэж туслах болно.
дэлгэрэнгүйХарилцагчийн үйлчилгээнд шинээр нэвтрээд буй тренд бол шинэ үеийн CRM болох Customer Engagement Platform буюу харилцагч цуглуулах платформ юм. Бид танай бизнест зориулан олон сошиал сувгын холболт хийн ашиглах боломжтой харилцагчидтайгаа харилцаж, зайнаас чанартай үйлчилгээ үзүүлэх, удирдан зохион байгуулах боломжийг олгох үнэ төлбөргүй нээлттэй эхийн системийг санал болгож байна
дэлгэрэнгүйБизнесийн байгууллагад тэр тусмаа борлуулалтын багт зайлшгүй байх шаардлагатай багаж хэрэгслүүдийн нэг бол яалт ч үгүй CRM систем билээ. Бид танай байгууллагын хэрэгцээнд нийцсэн ашиглахад хялбар, бүтээмж өндөртэй нээлттэй эхийн CRM системүүдээс судалгаа хийн сонгож, суурилуулан тохируулж өгнө.
дэлгэрэнгүй
Та өөрийн андройд утсыг автоматаар (сервер дээрээс удирдан) мессеж илгээх төхөөрөмж болгосоноор үүрэн холбооны операторуудаас санал болгодог үнэтэй үйлчилгээг авах шаардлагагүй болох бөгөөд хүссэн хэмжээгээрээ мессеж илгээн OTP баталгаажуулалт болон масс мессежийн зорилгоор ашиглах бүрэн боломжтой болно.